Бидний тухай » Түүхэн замнал » 2011 он
2011 он
 

“Алтай Групп” ХХК нь 2011 оноос эхлэн Дорнод аймгийн Халх Гол сумын нутаг дэвсгэрт газар тариалангийн үйл ажиллагаа эрхлэн явуулж байна. 2011 онд нийт 2800 га талбайд буудай, 2012 онд 400 га талбайд буудай, 4000 га талбайд рапс /тосны ургамал/ нийт 4400 га талбайд тариалалт хийсэн бөгөөд энэ онд арвин их ургац /нийт 5000тн үр тариа/ хураан авсан юм.

2013 онд 20000 га талбайд тариалалт эрхлэхээр төлөвлөөд байна. 2012 оны хавар Гүйцэтгэх захирал Дамбасанжаа, ерөнхий менежер Мөнхсайхан, ерөнхий агрономи Гүнбат зэрэг нийт 15 хүний  бүрэлдэхүүнтэй үйл ажиллагаагаа эхлүүлж байсан бол компаний ажил, үйл ажиллагаа өсөхийн хирээр шинэ ажлын байр, чадварлаг мэргэжилтнүүдийг эгнээндээ нэгтгэн одоогийн байдлаар 30 хүний бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна.

2013 онд компаний эргэлтийн талбайг 20000 га-д хүргэх тул нэмж 30 хүний орон тоо төсөвлөгдөөд байна. 2011-2012 онд 1250 мк2 2 давхар ажилчдын орон сууц, нийтийн хоолны газар, оффисын өрөө, амралтын танхим, нийтийн халуун усны газар, саун зэрэг газруудыг тохижуулан ашиглалтанд оруулсан билээ.
Манай компани ирээдүйд монгол улсын топ газар тариалангийн жишиг компани, нийгмийн хариуцлагыг эрхэмлэгч компани болох зорилго тавин ажиллаж байна.





Хаяг:
СБД, 1-р хороо, Чингисийн өргөн чөлөө, (8-5 давхар) УБ
Утас: 976 (11) 325377