Зарлал "Саруул хороолол"-д хамгийн оновчтой зохион байгуулалттай 54.6 м.кв, 72,6 м.кв 2 өрөө бэлэн байр цөөхөн үлдлээ. Утас: 96660606,80040606,89100606,86100606      
Нүүр Хүний нөөц Бидний үнэ цэнэ
 
Бидний үнэ цэнэ
Манай компани 2003 онд үүсгэн байгуулагдсан үеэсээ эхлэн удирдлага, зохион байгуулалт, хүний нөөц, материаллаг баазын хувьд хөгжин дэгжсээр өнөөдрийг хүрлээ. Одоогоор 140 гаруй үндсэн ажилтан, 200-гаад гэрээт ажилчинтайгаар үйл ажиллагаагаа явуулж байна.

“Алтай констракшн” ХХК нь хамт олонч халуун дулаан уур амьсгалыг бэхжүүлэх, ажилтнуудынхаа нийгмийн асуудал, ажиллах орчин нөхцөл, хувь хүний өөрийгөө хөгжүүлэн боловсруулах үйл явцад анхаарах үндсэн дээр нийт ажилтнуудынхаа дунд төрөл бүрийн үйл ажиллагаа зохион байгуулах, ажын үр дүнгээр урамшуулал олгох, шагнах, гадаад улсад амраах, аялуулах, орон сууцны асуудлыг шийдвэрлэх, ажлынхаа хажуугаар суралцах боломжоор нь хангах, дэмжих, төрөл бүрийн хөнгөлөлтийг олгох, эрүүл мэндийн үзлэг, үйлчилгээнд хамруулах зэрэг ажлуудыг тодорхой үе шат, төлөвлөлттэйгөөр хэрэгжүүлж байна.

Бид Монгол улсынхаа бүтээн байгуулалтын нөр их ажил үйлсэд өөрийн гэсэн зам мөрийг гарган,  цаашид илүү ихийг хийж бүтээх урам зориг, эрч хүчээр дүүрэн яваа эвсэг, цоглог,  чадварлаг, хөдөлмөрч хамт олон билээ.
2013 © Алтай Констракшн ХХК - Барилгын манлай үйлдвэрлэгч, Developed by DzCMS