Зарлал "Саруул хороолол"-д хамгийн оновчтой зохион байгуулалттай 54.6 м.кв, 72,6 м.кв 2 өрөө бэлэн байр цөөхөн үлдлээ. Утас: 96660606,80040606,89100606,86100606      
Нүүр Бизнесийн салбарууд Алтай нутгийн хүчтэн ХХК
 
Алтай нутгийн хүчтэн-Бетон зуурмагийн үйлдвэр
Манай зуурмагны үйлдвэр нь “Алтай Нутгийн Хүчтэн” ХХК нэрийн доор Солонгосын тоног төхөөрөмжөөр тоноглогдсон бүрэн автомат компьтерийн удирдлага, хяналтын камер, мэргэжлийн өндөр ур чадвартай Монгол мэргэжилтэн ажиллагсадтайгаар 2008 оны 6 дугаар сараас эхлэн үйл ажиллагаагаа явуулж байна.
Манай үйлдвэр М75, М100, М150, М200, М250, М300, М350, М400 маркын бетон зуурмагийг (FW-900A) маркын химийн нэмэлт бодистойгоор чанарын өндөр түвшинд үйлдвэрлэн гаргаж байна.

Тус үйлдвэр нь захиалагчийн хүсэлтийн дагуу барилгын талбайд бетон зуурмагийг зуурмаг тээвэрлэгч машинаар хүргэж өгч хүсвэл зуурмаг шахагч автомашинаар шахаж өгөх үйлчилгээг үзүүлж байна. Манай үйлдвэрийн давуу талууд нь:

Цагт 150 метр куб, хоногт 2250-2700 метр куб бетон зуурмаг үйлдвэрлэх хүчин чадалтай
Бүрэн автомат тоног, төхөөрөмж, хяналтын камер бүхий компьютерийн удирдлагатай
6 метр кубын багтаамжтай бетон зуурмаг тээвэрлэх 10 автомашинтай

44м-ийн урт сумтай бетон зуурмаг шахагч машин, 32м-ийн урт сумтай бетон зуурмаг шахагч машин, 22м-ийн урт сумтай бетон зуурмаг шахагч машин тус бүр 1 ширхэг

Техник, тоног төхөөрөмжийнхөө хүчин чадлынхаа хүрээнд манай үйлдвэр 2-3 барилгад нэгэн зэрэг бетон зуурмаг нийлүүлэх боломжтой

Химийн нэмэлт бодис (FW-900A) нь бетон зуурмагийн хөдөлгөөнт чанар болон бат бэхийг нэмэгдүүлэхээс гадна энгийн бетонтой харьцуулахад уян налархай чанарыг нь ихэсгэж, бэхжих явцад нь хагарал үүсгэхгүй.
Бүтээгдэхүүндээ улсын стандартын шаардлага хангасан элс, хайрга хэрэглэдэг.

Улсын итгэмжлэгдсэн лабораторитай хамтран ажиллаж бүтээгдэхүүнийхээ чанарын стандартыг байнга хянаж байдаг.



Хаяг:
ХУД, 3-р хороо, УБ
Утас: 96676660, 50110666
 
2013 © Алтай Констракшн ХХК - Барилгын манлай үйлдвэрлэгч, Developed by DzCMS