Зарлал "Саруул хороолол"-д хамгийн оновчтой зохион байгуулалттай 54.6 м.кв, 72,6 м.кв 2 өрөө бэлэн байр цөөхөн үлдлээ. Утас: 96660606,80040606,89100606,86100606      
Нүүр Бидний тухай Мэндчилгээ
 
Мэндчилгээ

Эрхэм  Таны энэ өдрийн амар амгаланг айлтгая.
Манай компани 2003 оноос барилгын салбарт үндсэн үйл ажиллагаагаа эхлүүлсэн бөгөөд чанартай үйлчилгээ, уян хатан нөхцөл, бизнесийн ёс зүйг эрхэмлэн, хэрэглэгчээ дээдэлж ажилласны үр дүнд Монголын барилгын салбарын Топ-3 аж ахуйн нэгжийн нэг болж чадсан юм.

2003-2011 оны хугацаанд барилга угсралт, үйлдвэрлэлийн үйл ажиллагаа эрхэлдэг байгууллагуудыг манлайлан ажиллаж, нийслэл хотынхоо хөгжил цэцэглэлтэд өөрийн гэсэн өнгө төрхийг нэмж “Экспресс тауэр” оффис, үйлчилгээний барилга,  “Элит” үйлчилгээ, оффис, орон сууцны барилга, “Алтай хаус” хотхон, “Алтай бьюлдинг” оффисын барилга, “Нархан” хотхон зэрэг томоохон бүтээн байгуулалтуудын ажлуудыг  амжилттай гүйцэтгэсэн билээ.

Бидний хэтийн зорилго бол хэрэглэгчийн эрэлт хэрэгцээ, хүсэл сонирхолд тулгуурлан үндэснийхээ стандарт, норм дүрэмд нийцсэн дэлхийн шилдэг технологийг нэвтрүүлэх явдал юм.

Бидэнтэй хамтран ажилладаг бизнесийн байгууллагууд, хувь хүмүүс болон нийт худалдан авагчиддаа баярлаж талархаж явдгаа илэрхийлэхийн ялдамд та бүхэндээ эрүүл энхийг хүсэж, ажил хөдөлмөр тань үргэлж өөдлөн дэгжиж байхыг ерөөе!

Хүндэтгэсэн:Х.Бат-Эрдэнэ.
2013 © Алтай Констракшн ХХК - Барилгын манлай үйлдвэрлэгч, Developed by DzCMS