
Манай байгууллага барилга барих ажлын арвин туршлага, өндөр ур чадвар бүхий дотоод, гадаадын барилгын мэргэжлийн үндсэн болон гэрээт 700 гаруй ажилтан, ажилчидтай. Барилгын үйлдвэрлэлийг тасралтгүй явуулах үндсэн түүхий эд болох элс, хайрга, шохойн орд газар, бетон зуурмагийн узель, хөнгөн бетон блокны үйлдвэр болон өөрийн авто бааз, үйлдвэрлэлийн иж бүрэн тоног төхөөрөмжтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна.
Энэнхүү хугацаанд биднийг дэмжин хамтран ажилласан бүх хүмүүс, ажилтан албан хаагчид, байгууллага, хамт олон, бизнесийн түншүүддээ талархлаа илэрхийлье.
